Зүгээр л "органик" нэр зүүсэн хувцсаас ялгаатай нь, манай бүтээгдэхүүн олон улсын GOTS болон OEKO-Tex гэсэн хоёр стандартаар баталгаажсан. Global Organic Textile Standard нь органик гаралтай, эрүүл, аюулгүй, хариуцлагатай үйлдвэрлэлийг баталгаажуулдаг бол OEKO-TEX® STANDARD 100 гэдэг нь тухайн бүтээгдэхүүн хорт бодис агуулаагүй, хүний биед хоргүй болохыг баталгаажуулдаг. Эдгээр хоёр сертификатыг хамтад нь эзэмшдэг Eotton брэндийн хувцас, хэрэглэлийг та бүрэн итгэлтэйгээр сонгож болно.
Хүмүүс анх хараад “Яагаад органик хувцас бор, эсвэл ийм даруухан байдаг юм бол?” гэж гайхдаг. Үүний цаана органик үйлдвэрлэлийн зарчим болох: Хүнд эрүүл, байгальд ээлтэй байлгах зорилго оршдог. Органик хөвөн даавуу хувцас нь будаг хэрэглээгүй эсвэл байгалийн гаралтай будаг ашигладаг. Цайруулагч бодис, синтетик будаг, бэхжүүлэгч зэргийг хэрэглэдэггүй тул хөвөнгийн байгалийн өнгөөрөө буюу, цайвар, шаргал, бор өнгөтэй байх нь элбэг. Ингэснээр арьсанд аюулгүй, харшил өгөх эрсдэл багатай байдаг.
Тийм ээ, органик хувцас гэдэг нь байгаль орчинд хоргүй аргаар тарьж ургуулсан, химийн бодис хэрэглээгүй түүхий эд ашиглан хийсэн хувцсыг хэлдэг.
Манай хамтран ажилладаг хүргэлтийн байгууллагын ачааллаас хамаарч энгийн үед 24-48 цагийн дотор, баяр наадмын үеэр юм уу бусад онцгой үед 72 цагийн дотор таны гарт очно.
Бид одоогоор биет дэлгүүргүй, онлайн хэлбэрээр ажиллаж байна. Та хүссэн бүтээгдэхүүнээ манай вэбсайт болон фэйсбүүк, инстаграм хуудсуудаар холбогдон захиалаад гэртээ хүргүүлэн аваарай.